Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаандзагасны үржлийн үе байдаг тул энэ үеэр агнуур хийхийг хориглосон байдаг.

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт түр оршин суух эрхтэй БНХАУ-ын иргэн А гэгч нь 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 74 ширхэг Сазан загас барьсан байжээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Өнөөдрөөс 12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгч эхэлнэ
Next post Шуурхай албаны автомашиныг хүлээлгэж өгчээ