Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдэж, 4.2 сая орчим хүн халдвар авч, 271 мянган хүн нас барлаа. 1.4 сая хүн эдгэрч, 2.4 сая хүн эмчлүүлж байна.
Өнгөрсөн 24 цагт дэлхий даяар 76 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. Монголд 42 хүн халдвар авсан нь батлагдаж, 14 хшн эмчлэгдсэн. Улсын хэмжээнд 986 хүн ажиглалтад байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Иран улсад шинэ тохиолдлын тоо өдөрт дунджаар 1500-гаар нэмэгдэж байна. Тиймээс энэ даваа гарагаас эхлэн 5 хоног хөл хорио тавихаар шийдвэрлэжээ. Их Британид энэ даваа гарагаас гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүс ажилдаа явах, лхагва гарагаас иргэд гадаа салхил, нарлах дасгал хөдөлгөөн хийх боломжтой гэж мэдээлжээ.
БНСУ-д шинэ 35 тохиолдол бүртгэгдэж, 10900 хүн халдвар авсан нь батлагдлаа. Японд шинэ 70 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барлаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Тавдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 107 хүнд шинжилгээ хийсэн. 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 107 хүн байна. Халдвартай 28 хүнээс 2 хүний бие хүндэвтэр байна.
Энэ долоо хоногт Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ хийж дуусна.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....