Харин тус уулзвараар хойноос зүүн гар тийш эргэж Элчингийн гудамж руу явдаг байсан тээврийн хэрэгслүүд Энхтайваны өргөн чөлөөгөөр ороод С.Зоригийн гудамж буюу 1 дүгээр эмнэлгийн баруун зам, Г.Чагдаржавын гудамж буюу 103-н баруун замуудаар зорчих боломжтой юм.
Уг өөрчлөлтийг хийснээр Гадаад харилцааны яамны баруун хойд уулзвараас урагшаа Гэндэнгийн уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэх ба үүнийг дагаад Их сургуулийн гудамжнаас урагшаа чиглэсэн хөдөлгөөн, Энхтайваны өргөн чөлөөнөөс Олимпын гудамж руу зүүн болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар сайжирна.
Мөн Гэндэнгийн уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирснаар шинэ гүүрний /Олимпын гүүр/ хойшоо чиглэсэн хөдөлгөөний нэвтрүүлэлт сайжрах, түүгээр зорчих зорчилт нэмэгдсэнээр Энхтайваны гүүрний ачаалал багасах давуу талуудтай юм.

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн очих чиглэлээ урьдаас тооцоолон замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоорой.
Эх сурвалж: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...