Энэ өдрөөс хойш 134 жилийн дараа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж COVID-19 вирусээс үүссэн эдийн засагт хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг интернэт орчинд болон “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.


Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд ажлын байран дээрээ “Пикет” буюу ажлын байран дахь ажил хаялтыг 5 дугаар сарын 1-ний өглөө 9:30-10:15 цагийн хооронд зарлаж оролцоно. Өөрсдийн бизнест тулгарч буй асуудлаа LIVE-аар мэдэгдэх, албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаараа уриалга, уриа лоозон барьсан зургаа нийтлэх гэх мэтээр ямар ч хэлбэрээр нэгдэх боломжтой.
Мөн өдөр 8:30-17:00 хооронд Сүхбаатарын талбайд болох “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-д хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүд тавигдаж, COVID-19 цар тахлын үед ажлын байрны цомхотголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахгүй бол эзэнгүй багаж хэрэгслүүд энэ мэтээр нэмэгдсээр байхыг төр засаг, нийгэмд сануулах юм.
Энэхүү цахим жагсаалын гол зорилго нь:
- Төр хувийн хэвшил эдийн засгийн хямралыг ХАМТЫН ХҮЧЭЭР ДАВАХ
- Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ТҮР ХОРОО ЯАРАЛТАЙ БАЙГУУЛАХ
- Хувийн хэвшил, ААН, мэргэжлийн холбоод ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ
Мөн МҮХАҮТ-аас дэвшүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх саналыг 2020 оны сонгуульд нэр дэвшихээ зарласан бүх намын ЕНБД нарт хүргүүлнэ. Энэхүү саналыг намууд мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлбэл 2025 он гэхэд Монгол Улсын эдийн засаг 2 дахин өсөх боломжтойг тооцоо судалгаагаар уг саналд тусгаад байна.
Цахим жагсаалд нэгдэхээ МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 500 гаруй ААН мэдэгдэж ажлын байранд хэрэглэдэг багаж хэрэгслүүдээ нийлүүлжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...