Өнөөдөр Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэрдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Энэ нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой.

Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим, Монголын телевизүүдийн холбоо хамтран оролцоно. Өдөрлөгийг цахимаар зохион байгуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Москва хорооллын урд талын замыг өнөө орой хаана
Next post Жолооны курс хичээллэхгүй, ганцаарчилсан сургалт явуулахыг зөвшөөрчээ