Шүүхээс 5 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдсэн хоригдол О нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт диализийн аппаратын эмчилгээ хийлгэж байхдаа оргон зайлжээ. Хоригдол О нь бөөрний дутагдал оноштойгоор 7 хоногт тогтмол хоёр удаа диализийн аппаратад орж эмчлүүлдэг байсан аж. Оргодлыг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ
Next post Бие даан нэр дэвшигчдийн нэрсийг танилцуулж байна