Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн түр хугацаагаар хаагаад байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас хэв гажилтын заадасд эвдрэл гарчээ.

Иймээс тус гүүрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон юм. Иймээс зорчигч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Шаардлага хангахгүй нэг удаагийн нийлэг уут хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
Next post Ял шийтгэлийн лавлагааг төрийн “Үйлчилгээний нэгдсэн төв” болон цахимаар олгодог боллоо