Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын хувьд нийслэл хотынхоо агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийг эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах орчин нөхцөлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг билээ.
2020 оны 04 сарын 13-ны өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг болон Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Отгонсүрэн нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд шинэлэг технологийг бий болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа Мегавүүд ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь 2005 онд байгуулагдан, оффис болон орон сууцны интерьер тохижилтын ажил, барилгын дотор хаалганы үйлдвэрлэл зэрэг чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа эрхэлж ирсэн үндэсний үйлдвэрлэгч компани бөгөөд сүүлийн жилүүдэд “АББАТ” хэмээх бүх төрлийн шатамхай хог хаягдлыг дахин боловсруулах термохимийн аргаар задлах шинэ технологийг зохион бүтээж, тоног төхөөрөмж угсралтын ажилдаа ороод, эхний ээлжийн захиалгаа хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Мегавүүд ХХК-ийн захирал Ц.Ариунбат үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулахдаа “Манай компанийн бүтээн бий болгосон АББАТ төхөөрөмж нь хоногт 16 тонн нүүрс болон бусад шатамхай хог хаягдал үүнд бүх төрлийн уут сав, хуванцар, резин, яс, хоол хүнсний үлдэгдэл, өтгөн ялгадас, нефтийн үлдэгдэл шаар зэрэг дахин боловсруулагдаагүй хаягдлыг боловсруулах хүчин чадалтай, 550 кват/цаг эрчим хүч, 2-3гкал/цаг дулаан гаргах хүчин чадалтай төхөөрөмж бөгөөд хоногт 2-2,5 тонн хог хаягдал, 400-600 кг бохирын лагыг боловсруулж, шатдаг хий, нефть, кокс үйлдвэрлэнэ. Үүний зэрэгцээ шатдаг хийгээр ажилладаг ус халаах зуух, халаалт болон цэвэр ус түгээх, хог бохир цуглуулах дэд станцыг барьж байгуулан, гэр хорооллын айл өрхийг холбох боломжтой болох юм. Нэг АББАТ төхөөрөмжөөр Улаанбаатар хотын 200000 айлын дулааныг бүрэн хангаж, ахуйн хогны асуудлыг бүрэн шийдэж, хөрсний бохирдол, агаарын бохирдлыг бууруулахад бодит үр дүнг үзүүлнэ” гэж ярилаа.
Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын хамт олонд тус компанийн үйл ажиллагаатай танилцаж, шинэ технологийн төхөөрөмжийн үр ашгийг судалж, гэр хороололд хэрэгжүүлэх боломжийг судалж үзэх талаар чиглэл өглөө.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...