Ардчилсан нам алдаагаа засч удирдлагын багтаа өөрчлөлт оруулж эхэллээ. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулиар тус намын хуучин удирдлагууд фракц хоорондын зөрчилдөөн үүсгэж миний хүн чиний хүн гэх талцал үүсгэж намаа ялагдахад хүргэсэн. Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Туваан дөнгөж ажлаа авмагц буюу 2017 онд “Өнгөрсөн оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар ард түмэн манай намд муу дүн тавьснаа сонгуулийн санал хураалтаар дамжуулан илэрхийлсэн. Бид ялагдлынхаа шалтгааныг хайгаад, АН-д шинэчлэл хийх хэрэгтэй болж, бодлого, зарчмаа хэрэгжүүлэх арга замаа өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэд хүрсэн.” хэмээн ярьж байсан ч өнөөг хүртэл шинэчлэгдэж чадаагүй байсан. Энэ бүхнийг АН-ын гишүүд дэмжигчид ихээхэн шүүмжилж яг одоо байгаа удирдлагын багтайгаа 2020 оны УИХ-ын сонгуульд орвол дахин ялагдал хүлээнэ хэмээн шүүмжилсний эцэст АН-ын дарга С.Эрдэнийн халаасны хүн гэгдэх Ц.Тувааныг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүгээр сольсон нь нүдээ олсон томилгоо байлаа хэмээн олон ч хүн сайшаалтай байв.
Ц.Баатархүү ажлаа авсан даруйдаа залуу хүний эрч хүчээр нам болоод улстөрд болж бүтэхгүй байгаатай эвлэрэхгүй гэдгээ зарлаж түүнд итгэл хүлээлгэсэн мянга мянган гишүүдийн сэтгэлд итгэлийн гал асааж хонгилын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг ялалтын буухиагаа атгаж болохын суурийг тавьчхав. Мэдээж АН удирдлагын багийн ганц гишүүнээ солилоо гээд өөрчлөлт хийж, ялалт байгуулна гэдэг асуудалтай. Учир нь УИХ-ын сонгуулийн гол цөм болох нийслэлийн АН-ын даргыг ч яаралтай соль гэх шаардлагыг гишүүд нь хоёр жил шаардсаар ирсэн. Шалтгаан нь гэвэл Нийслэлийн АН-ыг тэргүүлж буй Д.Баттулга. Түүнийг намынхан нь нөхөд нам дотроо мөн л С.Эрдэнээ шигээ өөрийн вант улсаа байгуулж намынхаа нөхдийг хөсөр хаясан хамээн гомдоллодог. Олон нийтийн хувьд түүнийг “КАЗИНО” гэдгээр нь сайн мэднэ. Хэрвээ тус намынхан багаа сайн бүрдүүлж чадвал Нийслэлийн АН-д ялалт ойрхон бий. Харамсалтай нь аль эрт казиногийн хэрэгт холбогдож, “аав”-ынд заларч явсан түүнд олон нийт сонгогчид ч итгэх итгэл үгүй болсон. Түүний хувьд Сүхбаатар дүүргийн АН-ыг аль хэдийн өөрийн хүмүүсээр бүрдүүлж, тус дүүргийн бүхий л албан тушаалыг “өгчихсөн”. Тодруулбал, түүний бэр Х.Болормаа гэхэд л тус дүүргийн Засаг дарга бөгөөд ажилчдаа хууль бусаар халсан гэх асуудлаас болж, 20 гаруй хүн шүүхийн байгууллагад хандан, эргээд ажилдаа орохоор болсон ч чадаагүй л яваа.
Энэ мэтчилэн Сүхбаатар дүүргийн АН гэж шуудайд хийсэн эвэр мэт хэдэн тийшээ харж суучхаад, эвлэлдэж нэгдэхээ байсан хүмүүс бий. Тэгэхээр сонгууль хаяанд ирсэн энэ богинохон өдрүүдэд тус намынхан Ц.Тувааныг сольсон шигээ Д.Баттулгыг хэн нэгэн лидерээр яаралтай солихгүй бол дахин ялагдал хүлээнэ гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз ээ.
erennews.mn
19 thoughts on “АН алдаагаа засч удирдлагын багтаа өөрчлөлт оруулж эхэллээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Манай Түвдээ мөнгөтэй л бгаан бна. Өчигдөр өөрийгөө магтуулаад бсан өнөөдөр бас өөр мэдээ гаргуулж. Больж үз хөгшөөн чамаар одоо хэн удирдуулахав дээ. Зүгээр архиа уугаад авгай хүүхэн эргүүлээд яв. Битгий намд гай болоод бай
түвдэндорж олон жил намд явсан юу ч хийдэггүй албан тушаал бүр дээр очдог
Нийслэлийг Баттулга Бат үүл нар маш сайн удирдсан даа
оройтсоон, тарж Монгол улсын нуруу амраа.
2012 онд Түвдэндорж нийслэлийн намаа хаяад зугтсан шүү дээ. Одоо яагаад хаясан суудалруугаа тэмүүлнэ вэ. Ман-с даалгавар авсан бололтой
Түвдэндорж чинь сонгинохайрханд өрсөлдөөд 2 хүүхэнд нухуулж байсан гарш дээ ялалтын ямарч туршлага арга барил байхгүй.
эрдэнэ сонгууль дөхөөд бас нэг албан тушаалаа зарчихлаа
эрдэнэ сонгууль дөхөөд бас нэг албан тушаалаа зарчихлаа
oort ni taalagdhgu bolood ireheer solino husna gdg yasan duraraa ymbe ene erdene odoo oorigoo haan gd bodchihsn ymuu
Tuvdendorjoo hudlaa medeelel taviulahaa bolij uz
tavilttai jujgee zogsoo
Battulgiig solibol niislel budaa boln gants naidvar
Niisleld Battulgataigaa songuulid orson deer baihooo
Battulga darga hiisen ajil ihtei niisleld davuu taltai hun
Баттулга гэдэг хүнийг таних ч үгүй, нийслэлийг зөв удирдаж болдгийг харуулж чадсан, нийслэлчүүд дэмжиж байгаа, энэ хүнээрээ удирдуулаад нийслэл орон нутгийн сонгуульд орвол дэмжнээ, Түвдэндорж нэрээ татаа.
Ene tawittai jujgee zogsoogooch ee tuwdendorj oo
саяхан л энэ нам дүрэмтэй боллоо гээд сунгаа хийгээд байсан чинь зүгээр л ингээд албыг нь авчихдаг юм уу
Түвдэндорж хогоор яадаг юм.Мөрөөрөө ажилаа хийгээд ирсэн хүнийг сольж яах гээд байгаа юм? Эрдэнэ гуай
battulga darga iluu deer shuu