Тиймээс манай нөхцөл байдал амаргүй байна гэсэн үг. Аль нэгэн улс “манайд гайгүй, сайжирчихна “гэсэн ойлголт байхгүй. Дэлхий даяарчлагдсан. Бусад улсад дарагдаж байж Монгол Улс хэвийн горимдоо орно. Гадаадад байгаа иргэдээ татан авч байна. Энэ ажилаа үргэлжлүүлээд хийнэ.
Эх орондоо ирье гэсэн хүсэлтээ 45 орноос 6154 иргэн гаргасан байна. Цаашид нэмэгдэх хандлагатай. Ажил орлогогүй, байрнаасаа гарч чадахгүй хашигдсан. Хамгийн хүнд нь Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага гарч байна. Тиймээс арга буюу эх орон руугаа ирье гэж тэмүүлж байна.
Гэхдээ нислэгийн хэлэлцээртэй орнууд руугаа л ниснэ. Өөр боломж байхгүй. АНУ, Канад, Англи руу нислэг үйлдэх боломжгүй. Зарим орнууд орох ч үгүй, гарах ч үгүй болсон. Тиймээс нислэг үйлдэх боломж хумигдаж байгаа.
Дараагийн нислэгийг дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ руу хийнэ. Ойрхон ойрхон нисэх гэхээр боломж бага байна. Нисэх баг иргэдийн нэгэн адил тусгаарлагдаж байгаа. Тиймээс нислэгийн олон баг байхгүй.
УОК-оос ирж буй иргэдийг коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. БНСУ-аас өчигдөр ирсэн 270 хүнээс 18 хүн шинжилгээ өгөөгүй. Бусад нь өгсөн байна. Транзитаар ирсэн 10 гаруй оюутан байсан. Нисэх буудлаас гарч ч чадахгүй улсууд байсан. Тэр хүмүүс шинжилгээ хийлгэж чадаагүй.
Өнөөдөр Японоос ирж байгаа иргэд шинжилгээнд хамрагдаагүй. Манай иргэд шинжилгээ өгөх гэж оролдсон ч Японы тал боломжгүй гэдэг хариулт өгсөн. Бид өөрийнхөө оношлуурыг аваачаад онгоцонд орохын өмнө оношилъё гэхэд тухайн орон оношлуурыг хилээрээ оруулахгүй гэсэн. Тэгвэл танайхаас худалдаж аваад оношилъё гэхэд мөн боломжгүй гэсэн. Тиймээс Токиогоос ирсэн нислэг өндөр эрсдэлтэй нислэг болж байна.
56 иргэн АНУ-аас дамжин ирж байгаа. Европын улсуудаас бас дамжин ирж байгаа. Дамжин ирж байгаа, эрсдэл өндөртэй орнуудаас ирж байгаа иргэдээ ХӨСҮТ-д тусгаарлаж, яаралтай шинжилнэ. Гурав хоногийн дараанаас бусад иргэдээ оношилно. Нэг биш нэлээд хэд хэд оношилно. ЭМЯ-наас нэг нэгээр нь байлгах шаардлага тавьсан. Гэхдээ гэр бүлээрээ байж байгаад ирсэн улсууд хамт байх байх. Мөн зайлшгүй асаргаа шаардлагатай иргэд бас бий. Тийм улсууд хамт орж таарна” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...