“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-аас 2019 онд “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг зорилтод бүлгийн 8 ангилалд хуваарилан, түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр цахим бүртгэл явуулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 15 орон сууц хуваарилсан юм.
Холбогдох журмын дагуу зургаан иргэн орон сууцандаа орсон бөгөөд өдгөө 9 байр сул байгаа аж. Тиймээс сул байгаа байруудыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хүрээнд гачигдалтай иргэдэд олгох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга дээрх 9 байрыг “Орон сууцны хууль”-ийн дагуу дээрх зорилтот бүлгийн хүмүүст олгох юм.
Ташрамд өгүүлэхэд, “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-аас орон сууц бариулсан тохиолдолд 5 хувийг нь гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд хуваарилах квотыг Нийслэлийн ИТХ-аас тогтоож өгсөн байдаг.
Туул тосгоны 50 хүүхдийн ортой цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ашиглалтад орсон 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хамтын дэлхий” ТББ-ын хандив, буцалтгүй тусламжаар Туул тосгонд 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барьж, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулсан.
Тэгвэл уг барилгыг нийслэлийн өмчид бүртгэж, Хан-Уул дүүргийн 144 дүгээр цэцэрлэгийн данс бүртгэлд тусгуулан ашиглалт хамгаалалтыг нь хариуцуулахаар боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...