Иргэдэд олгох нэмэгдсэн өртөгийн алабан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгохоор болсон.
Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт олгоно. Нэг хүнд дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт орохоор байгаа” хэмээн өчигдөр хийсэн мэдээлэлдээ дурдсан.
Иргэд хувийн мэдээлэл зөрүүтэйгээс юмуу төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн улиралд өссөн дүнгээр буцаан олголтоо авах юм. Тодруулбал, НӨАТ-ын эхний улирлын буцаан олголтоо аваагүй бол Сангийн сайдын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.11.2 дугаар заалтад “Хувийн мэдээллээ залруулаагүйгээс болон энэ журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа бүртгүүлээгүйгээс тухайн улиралд өссөн дүнгээр, тухайн жилд олгогдоогүй урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно” гэж тусгасан байдаг.
Энэ журмын дагуу нэг, хоёр, гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөв, долоо, аравдугаар сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Харин оны дөрөвдүгээр улирлын буюу жилийн эцсийн урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно.
Next post
Дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хуулиар хориглодог
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...