Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ” Тусгай үүргийн нислэгээр Сөүл, Токио хотоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Сөүлээс ирэх 251, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан байна.
Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо.
БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын тал мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, богино хугацааны буюу буцаж ирэх нислэг нь тодорхойгүй иргэдийн хувьд хил дээр асуудал үүснэ гэдгийг ойлгох шаардлагатай байна.
УОК-оос гадаад руу зорчих гэж буй эдгээр иргэдээс ойрын гурван сарын хугацаанд буцаж ирэхгүй гэх нотолгоог МИАТ компани авч билетийг нь баталгаажуулж байгаа.
Түүнчлэн Япон улсын засгийн газар ойрын хугацаанд гадаадын иргэдийг нэвтрүүлэхтэй холбоотой шинэ журам гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Сөүл, Токио руу үйлдэх нислэгт өөрчлөлт орох магадлалтай байна.
Эхний мэдээллээр Токио руу хийх нислэг нэг хоног наашилж 4 сарын 2-ны өдөр хийгдэх магадлалтай болсон. Баталгаажсаны дараа дахин мэдээлнэ.
Хэрвээ Токио руу хийх нислэг дөрөвдүгээр сарын 2-нд явахаар болбол тус өдөр Сөүл рүү хийгдэх байсан нислэг нэг хоногоор хойшилж, дөрөвдүгээр сарын 3-нд хийгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь тусгаарлагдах байр, татан авах үйл ажиллагаатай уялдан нэг хоногийн зайтай хүлээж авч буй явдал болохыг ойлгохыг хүсэж байна” гэлээ.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГА, ОЛОН УЛСЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРМЭЭРЭЭ ЗОРЧИГЧДЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОДОГГҮЙ
– Туркийн халдвартай гарсан хоёр иргэний талаар мэдээлэл өгнө үү?
– Туркийн хоёр иргэнтэй холбоотой асуудлаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.
– Гадаадаас ирж буй иргэдэд ямар хяналт тавтж ажиллаж байгаа вэ?
– Олон улсын жишигт нийцүүлэн УОК-оос гаргасан журамд ямар тохиолдолд гадаадын иргэн нэвтрүүлэх вэ гэдэг нь тодорхой заагдсан байдаг. Үүнд,
- Монгол Улсад байнга оршин суудаг, ажилладаг гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдгээрийн гэр бүл
- Монгол иргэнтэй гэр бүл болж, Монгол Улсад байнга оршин суудаг иргэн гэсэн хоёр нөхцөл бий.
Эдгээр хүмүүс ирсэн тохиолдолд монгол иргэдтэй адил тусгаарлагдаж байгаа юм.
– Нислэгийн бүртгэл хэрхэн явагдаж байгаа вэ?
– Сөүл, Токиогоос бүртгүүлсэн иргэд хоорондоо ялгаатай. Сөүлийн эхний нислэгээр бүртгүүлсэн хүмүүсээс үлдсэн хүмүүсийг нь дарааллаар нь авч ирж байна. Харин Токиогийн эхний нислэгийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэг бүрчлэн бүртгэсэн. Тус улс руу дараагийн нислэг хэзээ дахиж үйлдэгдэх талаар шийд гараагүй байсан тул хандсан иргэдийг бүртгэсэн гэдгийг албан ёсоор хэлье.
– Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Олон улсын тээвэрлэгчдийн холбооны дүрмээрээ зорчигчдын мэдээллийг ил болгодоггүй юм. Санаатайгаар нуугаад байна гэх мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй.
Бүх нислэгүүдийг олон улсын дүрэм, зөвшөөрлийн дагуу авдаг учраас шаардлага хангагдаагүй тохиолдолд нислэгийн зөвшөөрөлтэй холбоотой асуудал хүртэл яригдана гэдгийг ойлгох хэрэгтэй.
Мөн дэлхийн өнцөг булан бүрт эх орондоо ирж чадахгүй гацсан байна. Тайван хандана уу. Үүн дээр дарга цэргийн хүүхдийг оруулах гээд байна гэж баримт нотолгоогүй битгий гүтгээч.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...