ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “21 цагийн өмнө мэдээлэл өгснөөс хойш халдвар бүртгэгдсэн улсын тоо 204 болж нэмэгдлээ. Мөн АНУ, Итали, Испани, Иран, Франц зэрэг орнууд халдварын тоогоор тэргүүлж байна.
АНУ-д хоригдлууд өвдсөн тохиолдол гарч, байдал хүндэрч байгаатай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зай барих шийдвэрээ хэвээр үлдээж, хүмүүсийг хоорондоо 2 метрээс доошгүй зай барих, ямар нэг хурлыг 10-аас дээш хүнтэй зохион байгуулахыг хориглоод байна. Тус улсад халдварын оргил үе ирэх долоо хоногт болно гэж тооцоолж байна. АНУ-ын хэмжээнд 90 сая хүн халдвар авч, 100 мянган хүн нас барна гэсэн тооцооллыг тэргүүлэх эрдэмтэд нь хийжээ. ДЭМБ-аас шинэ зөвлөмжүүдийг цаг алдалгүй хүргүүлсээр байна. Үүнд:
Эрүүл зөв хооллох, ялангуяа хүүхдийн хооллолтод анхаарах,
Архины хэрэглээг зогсоох, чихэрлэг ундаа уухаас татгалзах,
Тамхинаас татгалзах,
Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх,
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах, бие биедээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь чухал гэв.
Мөн вирус агаар биш дуслын замаар халдварладаг байх магадлалтай гэсэн судалгаа хийсэн. Иймд үсэрсэн шүлс, дуслын замаар дамжих эрсдэлтэй гэсэн үг тул амны хаалт зүүх нь хамгийн чухал хамгаалалт болно. Мөн өтгөн мөрийн замаар дамжиж буй тул хавар цагт бохирын суваг, ил жорлон муу усны нүх зэрэг бохир орчноос холуур явах нь зүйтэйг сануулж байна.
Өвчний шинж тэмдэг зарим хүнд 21 хоногийн дараа илэрч байгаа. Гэтэл зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэг илрээгүй хүний өтгөнөөс нь 23 хоногийн дараа вирус илэрсэн тохиолдол гарсан байна 0-15 насны хүүхдүүд өвчлөх нь нэмэгдэж буй бөгөөд хүндэрч өвчлөхгүй байгаа ч тээгч хэлбэрээр бусдад халдвараа тарааж байна” гэлээ.
More Stories
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...