Өнгөрсөн долоо хоногт АНУ даяар 3.3 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан нь коронавирусийн тахлын улмаас тус улсын эдийн засаг хүнд цохилт амсаж буйн илрэл боллоо.
Өмнөх долоо хоногт нь ердөө 281,000 хүн ийм хүсэлт гаргаж байсныг АНУ-ын хөдөлмөрийн яамны тоо баримт харуулж байна.
Уг тоо нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд өмнөх хамгийн дээд үзүүлэлт нь 1982 оны аравдугаар сарын эхний долоо хоногт 695,000 хүн ажилгүйдлийн тэтгэмж хүссэн тохиолдол гэнэ.
АНУ-ын 21 мужийн иргэд коронавирусийн тахлын улмаас хөл хорионы дэглэмд шилжиж, эдийн засгийн идэвх саараад байгаа. Тахлын сөрөг нөлөө дөнгөж эхэлж байгаа нь энэ бөгөөд цаашид улам хүндэрнэ гэдгийг судлаачид анхааруулж байна.
Дональд Трампын засаг захиргаа коронавирусийн тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилготой $2.2 их наядын хөтөлбөр санаачилж, өчигдөр Сенатын танхимаар батлуулаад байгаа. Өнөөдөр Конгрессийн доод танхимаар дэмжигдвэл уг хөтөлбөр хэрэгжих боломжтой болно.
Гэсэн хэдий ч их мөнгөөр ажилгүйдлийг шийдэхгүй гэж олон хүн үзэж байна. “Өнөөдөр зарласан тоо баримт нь АНУ ажилгүйдлийн гүн хямралтай тулгараад байгааг баталж байна. Энэ бол 1930-аад оны Их Хямралаас хойш тохиолдоогүй үзэгдэл. Америкийн түүхэнд хөдөлмөрийн зах зээлийн хамгийн муу өдөр өнөөдөр болж байна” гэж Century Foundation тинктанк байгууллагын ахлах судлаач Эндрью Стеттнер мэдэгджээ.
Өчигдөр бас илэрсэн нийт халдварын тоогоор АНУ Хятадыг гүйцэж, дэлхийд тэргүүлэх болсон муу мэдээ тарсан юм.
Холбооны Нөөцийн Банкны Сэнт Луйс дахь салбарын ерөнхийлөгч Жэймс Буллард энэ оны хоёрдугаар улиралд ажилгүйдэл 30 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна. Морган Стэнли банкны шинжээчид энэ тоог 12.8 хувьтай байна гэж таамаглажээ.
Эх сурвалж: Reuters
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...