Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Хурлын үеэр ХӨСҮТ-өөс ойрын өдрүүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол болон тэдний шинжилгээний хариуг мэдээлэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй.
2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг буюу нийт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна” гэлээ. Түүнчлэн тэрбээр БНСУ-д зорчоод ирсэн иргэдийг ажиглалтад авсан. Тодруулбал,
- ХӨСҮТ-д зургаа,
- Асралт мед эмнэлэгт 37 хүн,
- аймгуудад 10,
- мөн Улаанбаатар хотод гэрт нь найман иргэнийг тусгаарлан ажиглалтад орууллаа. Нийт 61 хүнийг ажиглалтад оруулсан.
Италийн Милан хотод загварын шоунд оролцоод өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан монгол иргэн, Итали улсын хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, хяналтад оруулаад байгаа” хэмээсэн юм. Асралт мед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад оруулсан 37 хүнээс шинжилгээ авч, өдөр бүр эмчийн үзлэг хийж байгаа аж.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....