Гэвч тэдгээр мэдээ мэдээлэлд ямар ч цензур байхгүй бол, түүнээс болж хэн нэгэн хохирч сэтгэцийн эмгэг тусаж байвал яах вэ? Тэр хохирогч нь Хүүхдүүд байвал яах вэ?
Монгол Улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд бий. Гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Хүүхдийн юу сонсож, юу үзэж байгааг эцэг эхчүүдэд цахим орчинд хянах боломж хэр хангагдсан байгаа вэ?
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд мансуурах, газ, цавуу үнэрлэх аргыг интернэтээс үзэж сурсан нь манай судалгаагаар тогтоогдож байна.
- Саяхан интернетээр түгсэн “Момо” хэмээх зураг, видео үзсэн хүүхдүүд шөнө унтаж чадахгүй цочиж сэрэх, хашгирах, тайван биш болох зэргээр Цочролын дараах стрессийн эмгэгтэй болсон тохиолдлууд гарсан.
- Сошиал орчинд бусдыг элдэв муу хараалын үгээр доромжлон гутаах байдал, хүчирхийллийн видео бичлэгүүд нээлттэй түгэдгээс болж сургуулийн хүүхдүүд дуурайж бие биенээ хэл амаар доромжлон харьцах нь ердийн харилцааны хэм хэмжээ болж байгаа эмгэнэлтэй дүр зураг тогтоод байна.
- Комьютер, гар утасны тоглоомонд донтохоос гадна Facebook, Instagram, Youtube-д донтож хийсвэр виртуал ертөнцөнд амьдардаг хүүхэд залуусын тоо эрчимтэй өсөж, түүнээс үүдэн “Сэтгэцийн эмгэг” туссан хүүхдүүд олширч байна.
Эдгээрээс үүдэн “Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн”-гээс дараах уриалгыг гаргаж байна.
Үүнд:
1. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгодог газар, цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба, хүүхэд, гэр бүлийн төлөөх төрийн байгууллагуудад хяналтаа эрчимжүүлэхийг; (Үүнд: Эцэг эх, асран хамгаалагч нарт “Эцэг эхийн хяналт”-ыг хэрхин тавих зөвлөгөөг бэлтгэн хүргэх)
2. ФМ Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон үүрэн холбооны операторуудад мэдээллээ ялгаж дамжуулах “Parental Control” буюу эцэг эхийн хяналтын механизмыг бүрдүүлэх;
3. Ютүб, Фэйсбүүк сувгуудыг ашиглан цахим орчинд контент үйлдвэрлэгчид, түгээгчид нийтлэж буй мэдээлэлдээ насны хязгаарлалт, анхааруулгыг өгч, эцэг эхийн зөвшөөрлөөр үзэх сануулгыг тавьдаг болохыг; (Энэ тал дээр Цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын дэмжлэг үгүйлэгдэж байна)
4. Хүмүүний эцэг эх болсон Эцэг эх, асран хамгаалагчиддаа үр хүүхдийнхээ нүдийг гаж буруугаас, хүүхдийнхээ чихийг солиг доройгоос, хүүхдийнхээ сэтгэлийг муу муухай бүхнээс хамгаалах хяналтаа нэмэгдүүлэхийг уриалж байна.
Монголын Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн
“TRY IT” гэсэн товч дээр дарж профайл фрэмээ сольж бидний уриалгыг дэмжинэ үү.
One thought on “Цахим орчин дахь эцэг, эхийн хяналтаа сайжруулъя”
Leave a Reply Cancel reply
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...
yamar neg hyanaltiin programm gargaad hyanalt tavi l daa