Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр уг хэрэг гарсан байна. 70 настай Нэргүйг 12 настай зээ хүүгийн хамт малдаа явж байхад нь чоно дайрч ноцон гэмтэл учруулсан байна. Өндөр настан Нэргүйгийнх Халиун сумын Гүү бариач багийн нутагт орших Цалуу хэмээх газар өвөлждөг аж. Өвөлжөөнөөсөө киломeтр орчмын зайд зээ хүүгийн хамт малдаа явж байсан гэнэ. Тухайн өдөр цасан шуургатайгаас үзэгдэх орчин муу байсан бөгөөд малынхаа нөгөө захад явсан хүү рүү чоно эхэлж дайрсан гэнэ. Тиймээс өндөр настан Нэргүй хүү рүү дайрсан чонын аманд тулж явсан модоо тэвхдэн гацааж, хүү чулуугаар цохиж нүдсэнээр чононоос арай гэж мултарч гэртээ ирсэн гэнэ. Чононд ноцуулсан өндөр настан Нэргүй, зээ хүүгийн хамтаар зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор аймгийн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор галзуугийн тарилга хийсэн тухай ойрын эх сурвалж мэдээллээ. Мөрч.мн
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...