Энэ сарын 10-13-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 963 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл иржээ.
Зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.02.10-ны өдрийн 01:20 цагийн орчимд Завхан аймаг Их-Уул сумын Зарт баг Ухаа хад гэх газарт Toyota priusмаркийн автомашины жолооч П нь явган зорчигч 31 настай, эмэгтэй С-ыг мөргөж амь насын хохироосон.
2020.02.11-ний өдрийн 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт 3-р багийн нутаг “Өндөр толгой” гэх газар асфальтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.
2020.02.13-ны өдрийн 06.00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн нутаг “Чоно гол” гэх газар /Сумын төвөөс урагш 2 км-т/ шороон замд Dayon маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан.
2020.02.13-ны өдрийн 00.02 цагийн орчим СХД-ийн 26 дугаар хороо Толгойтын зам, Наран төвийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч /овог, нэр гэрийн хаяг нь тодорхойгүй 30-35 насны орчим эрэгтэй/-г мөргөж амь насыг нь хохироосон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Зам тээврийн ослын дийлэнх хувь нь явган зорчигч нар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргөгдөж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйн тулд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...