Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өгөв.Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Налайхын автозам тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд бүрэн байршуулж дууссан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Өгөөмөр” захын орчмын орц, гарцыг яаралтай нээх асуудлыг ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр бүрэн шийдэхээр талуудтай тохиролцоонд хүрсэн. Сургуулийн автобусанд “Ub school bus” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан. Ерөнхий боловсролын сургуулийн 3,000 гаруй сурагчдад байршил тогтоогч бугуйвч тараасан” гэсэн юм.
Харин шинэ коронавирусийн цаг үеийн байдлын мэдээг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хотын удирдлагууд бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавьж хэрэгжилт биелэлтэд анхаарал хандуулж байхад доод шатны удирдлагууд, ялангуяа дүүрэг хороодын Засаг дарга нар үүргээ биелүүлэхгүй байна. Дүүрэг хороодын Засаг дарга нарын өмнөөс шөнө оройгүй явж хогийн ачилт цэвэрлэгээ, гудамж талбайн гэрэлтүүлэг гэх мэт ажлуудаар явахад ажлаа мэдэхгүй Засаг дарга нар ч байна. Тиймээс эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүсмээр байна” хэмээн хэлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах үүргийг нийт удирдлагуудад өгөв.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....