Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын тавдугаар багийн Дэнж хорооллын наймдугаар гудамжинд иргэн Э-ийн нам даралтын зуух дэлбэрсэн тухай дуудлага энэ сарын 2-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тухайн өдөр Онцгой байдлын газрын зургаан аврагч, хоёр автомашинтай 1.2 км замыг туулан 00:37 цагт очиход БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “JV-161542005” загварын нам даралтын зуух дэлбэрсэн байсан аж. Зуух дэлбэрснээс 27 настай эрэгтэй Б нь толгой хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг ар гэрийнхэн нь эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Бээжин, Эрээн, Хөх хот руу галт тэргээр зорчихгүй
Next post ААН-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна