Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Бээжин-Улаанбаатар, Москва чиглэлийн галт тэргэнд өчигдөр 16:50 цагт ХӨСҮТ-ийн баг үзлэг хийсэн. Тус чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан найман иргэнийг Эрээн хотод авч үлдсэн байна. Тэдэнтэй хамт явсан орчуулагч эмэгтэйг ХӨСҮТ-д авчирсан. Халдвар авсан байж болзошгүй тул урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлаад байна.
Мөн дээрх Бээжин – Улаанбаатар – Москва чиглэлийн галт тэргэн зорчиж ирсэн 16 хүн өөрсдөө манайд хандаж, урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ өгсөн. Бид эдгээр хүмүүсийг үзээд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй учраас гэрт нь буцаасан. Нөгөөтэйгүүр дээрх иргэд нь халдвар тархаж буй бүс нутгаас ирээгүй байна” гэлээ.
Дээрх 16 иргэн нь коронавирусийн халдвар авсан БНХАУ-ын иргэнтэй нэг гал тэргэнд хамт зорчоогүй гэдгийг ХӨСҮТ онцоллоо. Одоо орчуулагч эмэгтэйг ХӨСҮТ хяналтдаа аваад байгаа аж.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...