Булган аймгийн Орхон сумын малчин Б “Нарийн хайлааст” гэдэг газраас “Леганза” загварын суудлын автомашинтай “Шал чулуут” гэдэг газар байдаг гэр өөдөө явахаар гараад сураггүй алга болсон гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын таван алба хаагч, Орхон сумын Цагдаагийн хэсгийн гурван алба хаагч, ар гэрийн зургаан хүнээс бүрдсэн эрлийн баг дөрвөн автомашинтайгаар Эрэн хайх ажиллагаа эхэлсэн байдаг.

Шөнийн 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02:35 цагт унаж явсан автомашиныг нь “Өвөр шанд” гэдэг газар шатсан байдалтайгаар олсон боловч жолооч ор сураггүй алга болсон тухай Онцгой байдлын газраас мэдээлж байсан. Харин алга болсон малчин Б нь “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч-ийнд эсэн мэнд очсон болохыг ар гэрийнхэн нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Долоо хоногийн хугацаанд 122 согтуу жолоочийг илрүүлжээ
Next post Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй болжээ