Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын зуслангийн хойд ууланд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Согоот”-ын 40 дүгээр гудамжинд оршин суугч иргэн М /45 настай, эрэгтэй/, хүү А /5 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлага 2019.12.26-ны өдрийн 01:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван алба хаагч,нэг автомашинтай 32 км зам туулан 02:24 цагт очиж Хандгайтын зуслангийн хойд уулын модноос эсэн мэнд олсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Гадаадын 139 компани хуурамч материалаар бүртгүүлсэн байжээ
Next post Архангай аймаг 6 сая 166 мянган толгой малтай