Хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлэн цаашид гарч болзошгүй хор, уршигаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Арванхоёрдугаар сар гарснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос гадна, өөрийн үйлдлийг хянах чадваргүй үедээ явганаар зорчих хэсэг дээгүүр, гарцгүй газраар зам хөндлөн гарсан иргэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
Мөн албан ёсны бүртгэлгүй цаашлаад жолоодох эрхийн үнэмлэхгүй, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалгүй, жолоочийн даатгалгүй иргэд өөрсдийгөө дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн осолд холбогдож ослын газрыг орхиж явдаг зөрчил бүртгэгдсэн.
Иймд тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтандаа анхаарч нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалтыг ил болон далд хэлбэрээр, мөн иргэдийн өгсөн мэдээллээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчлийг илрүүлэн ажиллажээ.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй хүнийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв тантай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн хүн ганцаараа явж байгаад зөрчил гаргасан, хохирсон тохиолдолд сүүлд хамт байсан хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарах хэрэгтэй.
Өнгөрсөн шөнө согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргасан жолооч нарын талаар товч мэдээлэл
- Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас 2 хүн гэмтсэн.
- Сүхбаатар дүүргийн 12-р хороо 17-р сургуулийн зүүн замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж 1 хүн гэмтсэн.
- Баян-Зүрх дүүргийн 12-р хороо Сансар худалдааны төвийн хойд замд T.Prius маркийн автомашины жолооч Э нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдсөн.
- Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салааны замд T.Prius маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороо Жавхлант хайрханы 18 гудамжинд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн зэрэг согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй осол хэрэг гарсан байна.
More Stories
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
Сургалтын сонгон шалгаруулалтанд урьж байна
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Цэргийн академид 3 жилийн хугацаатай Компьютерын шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах хүсэл сонирхолтой ахлагч,...
Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдийг төрийн...
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр энэ сарын 4-ний өдөр хэлэлцэгдэнэ
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёл-ийн огцруулах шийдвэрийг 4-ний өдрийн 11:00 цагт танилцуулна гэж мэдэгдэв. Одоогоор 8 гишүүнтэй Үндсэн хуулийн...