Энэ талаар “Гурван гол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярхүү хэлэхдээ “Бид 2011 онд тэмцэж, зогсоосон ч өнөөдөр дахин тусгай зөвшөөрлийг нь сэргээх гэж байна.
Гурван сумын Засаг дарга нар зөвшөөрлийн бичиг дээр нь гарын үсэг зураагүйн төлөө “Бид 4-10 тэрбум төгрөгөө манай нутаг булчихаад байна. Та нар юугаараа төлөх вэ” гэж “Нукльер энержи Монголиа” ХХК дарамталж байна.
Одоо Өндөр-Удаан, Чулуут, Тариат сумын Засаг дарга нарыг байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зураагүй гэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн” гэлээ.
Мөн тэрбээр “Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх ёстой ч бидний соёлд таарахгүй зүйлүүд байна. Түүний нэг бол уран. Дэлхийн улс, орнууд уранаас татгалзаад байхад яагаад манай улс ураныг олборлох гээд байна вэ. Ураны талаарх мэдээллийг иргэдэд маш бага өгдөг.
Уран бол маш аюултай. Хагас задрал нь л 4.5 тэрбум жил болж байж алга болдог бөгөөд хорт хавдар үүсгэж, урагт ч нөлөөлөхүйц хөнөөлтэй. Ураны хохирлыг амссан гаднын олон улс орон бий.
Иймд уран олборлох гээд байгаа байгууллага болоод зөвшөөрлийг нь өгөх гэж байгаа хүмүүс ураны талаар мэдлэг дутмаг байна гэж үзэж байна. Дээд, доод түвшиндээ ч ураны хор хохирлын талаар бага судалсан байна.
Бид Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана” гэдгийг онцлов.
“Гурван гол” хөдөлгөөний тэргүүн Г.Мөнхбаяр “Архангай аймгийн Өндөр-Улаан сум бол уул нуруу, ой тайга нь байгалийн унаган төрхөөрөө байгаа цөөн нутгийн нэг. Маш олон төрлийн ан амьтантай.
Ийм нутагт яагаад ураны үйл ажиллагаа явуулах гээд улайраад байгааг би ойлгохгүй байна. Хэнд, ямар ашигтай вэ? Тэр нутагт уран олборлуулахгүйн тулд бид тэмцэнэ.
Уран олборлох гэдэг бол олборлох гэж байгаа гуравхан сумын биш, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал.
Тийм учраас Засгийн газар үнэхээр тэр нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол хортой, хоргүй эсэхийг судалж, баталж өгөх ёстой” гэлээ.
More Stories
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...