Нийслэлийн Засаг даргын захирамжаар сайжруулсан шахмал түлш түлж байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарч байгаа үнсийг дахин боловсруулалтад оруулж ашиглах боломжийг судлах, зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Барилгын материал үйлдвэрлэгч компаниудтай хамтран явган хүний замын зориулалтын хавтан, бродюр, эко хавтанг гэр хорооллын айл өрхөөс гарсан үнсийг ашиглан хийж туршилт хийлээ.

Өнөөдөр ажлын хэсэгт туршилтын бүтээгдэхүүнийг танилцууах бөгөөд Барилгын материалын лабораторийн шинжилгээнд хүргүүлж цаашид ашиглах боломжтой үр дүн гарсны дараа хотын гудамж, талбайн тохижилтын ажилд ашиглах юм.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Валютын хадгаламж эзэмшигчид төгрөгийнхөөс 5 хувиар бага орлого олжээ
Next post Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна