2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тоот тушаалаар батлан гаргасан байдаг.

Тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхлэх юм.

БСШУСЯ-наас тодруулснаар,

  • Нийслэлийн сургуулийн суралцагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 3 долоо хоног амарна /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/
ОРОН НУТГИЙН СУРАГЧИД
  • Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна” гэв.

Мөн Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалттай холбоотойгоор сурагчдын амралтыг сунгах эсэх талаар одоогоор мэдээлэл өгөөгүй гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хүннүгийн үеийн булш ухсан этгээдүүдийг баривчилжээ
Next post Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ыг зорьжээ