Энэ сарын 21-ний 05:27 минутад Говь-Алтай аймгийн Цээл сумаас урд зүгт 20км-т 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Цээл сумын төвийн иргэдэд мэдрэгдсэн, одоогоор ямар нэгэн хохирол гарсан талаарх мэдээлэл Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт ирээгүй хэмээн тус газраас мэдэгдлээ. Тус сумын холбогдох албаныхан одоогоор ойролцоох газар нутагладаг малчдад газар хөдлөлт хэрхэн мэдрэгдсэн тухай мэдээлэл авахаар ажиллаж байгаа аж.

Говь-Алтай аймагт 2019 он гарснаас хойш ийнхүү гуравдахь удаагийн газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас саатуулжээ
Next post Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өгчээ