“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн товлосон боловч хойшилсон.

Тодруулбал, Монголын Үндэсний фронтын хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнайд “Арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй” хэмээн мэдэгдсэн.

Гэвч тус хөдөлгөөнийхөн жагсаал цуглааны хугацааг сунгах боломжгүй хэмээн мэдэгдэж өчигдөр төв талбайн зүүн талд багагүй хугацаанд жагсаад тарцгаасан.

Тэгвэл Нийслэлийн засаг даргын тамгын газраас өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу өнөөдөр 11:00 цагаас төв талбай дээр “Эх орон дуудаж байна” жагсаал Төрийн дуулал эгшиглүүлэн эхэллээ. Энэ талаар эргээд мэдээллэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цагдаагийн 4,000 алба хаагч тэмээний ноосон хантаазтай болжээ
Next post Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах шийдвэрт хүрчээ