Монголбанк 2019 оны эхний 10 сард 12.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 17.8 тонн үнэт металл худалдан авснаас 4.9 тонноор бага буюу 27%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 10 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 51.8 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 3.4 тонн үнэт металл худалдан авч байснаас 1.7 тонноор буурчээ.

2019 оны 10 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,362.91 төгрөг байв.

 

Эх сурвалж: Монголбанк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ
Next post 257.9 гр хар тамхи оруулж ирсэн Нигерийн хар тамхины наймаачдыг шүүнэ