Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа ажээ. Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 09-19 ХӨҮ улсын дугаартай, “Мицувиши Пусо” маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Ч.Отгонбаатарын ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох тарваганы 16 бодгалийн арьстай, түүхий мах, Баянхонгор, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 17-06 УБГ улсын дугаартай, “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн О.Батболдын ачаанаас 20 бодгаль тарваганы арьстай, түүхий махыг худалдан авч, тээвэрлэн явсан зөрчлүүдийг илрүүлжээ.
Дээрх зөрчлүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар зөрчил гаргагчид торгууль, нөхөн төлбөр оногдуулахаар заасан байдаг. Нөхөн төлбөр оногдуулахдаа Засгийн газраас тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг тарваганы толгой тутамд 2 дахин нэмэгдүүлж тооцдог юм байна.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...