Жил бүрийн оюутны эрүүл мэндийг дэмжих сар аяныг “Эрүүл оюутан – Эерэг хандлага” уриатайгаар 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулж байна.
Монгол улсад 2018-2019 оны хичээлийн жилд 166 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 157,625 суралцагчид суралцаж байна. Нийт суралцагчдын 146,024 буюу 92.6 хувь нь Улаабаатар хотод, 11,601 буюу 7.4 хувь нь хөдөө орон нутгийн салбар сургуулиудад суралцаж байна.

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/420 дугаар тушаалаар “Хүн амыг нас хүйс, эрүүл мэндийн эрсдлээс хамааран урьдчилан сэргийлэх үзлэг”-т хамруулах тушаал хэрэгжиж эхлэсэн. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мөн Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 11 сарын 27-ны А/480, А/739 тоот “Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай” тушаалын дагуу жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сар аян зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу оюутан эрүүл мэндийн даатгалыг өөрөө хариуцах ба даатгалын хураамж төлүүлэх явцыг хянаж ажиллахыг их, дээд, сургууль, коллеж, политекник, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал нарт үүрэг болгосон байдаг.

Энэхүү аяны хүрээнд “Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-т бүрэн хамруулах, оюутан залуучуудын эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх “Архи, тамхи хорт зуршлаас сэргийлэх, анхны тусламж үзүүлж сурцгаая, БЗДХ/ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Гэр бүл төлөвлөлт, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдвүүдээр сургалт, суртачилгаа” зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт оюутнуудын 79% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийн үзлэгт хамрагдсан байна.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...