Дархан-Уул аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн Ширээ нуруу гэдэг газар аймгийн төвөөс урагш долоо км-т, Хараа голоос өчигдөр  эрэгтэй хүний цогцос олджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 13:20 цагт Дархан-УУл аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газарт очиж, цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. Талийгаач нь 40 гаруй настай, овог нэр, харьяаллыг нь хараахан тогтоогоогүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Гадаад харилцааны дэд сайд элчин сайд Хелена Сонгеландыг хүлээн авч уулзав
Next post АНУ-д Монгол Улсын иргэн согтуугаар машин жолоодож, хүний аминд хүрсэн хэрэг гарчээ