Тодруулбал, оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд буюу 9 цагийн хугацаанд гэр хорооллын айл өрхийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө. Харин аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх аж.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: “Улаанбаатар хотын гэр хорооллын 220В хүчдэл хэрэглэдэг айл өрх сардаа 700 кВт, 380В хүчдэл хэрэглэж байгаа айл өрх 1500 кВт хөнгөлөлт эдэлж байгаа юм. Үүнээс илүү гарсан хэрэглээг мөн 50 хувиар хөнгөлнө. Эрчим хүчний үнэ 16 хувиар өссөн ч тарифийг хөнгөлсөөр байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлдэг. Нэгдүгээрт, шөнийн тарифын хөнгөлөлт, хоёрдугаарт орон сууцны өрхүүд ч хөнгөлөлт эдэлж байна. Монголын нэг өрх сардаа 220 кВт цахилгаан хэрэглэдэг бөгөөд жилдээ 111 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг” гэв.
Улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ жилдээ 60-80 МВт-аар нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын цахилгааны нийт хэрэглээ 1044 МВт болж өмнөх жилийнхээс 80 МВт-аар нэмэгджээ. Улсын төсвөөс цахилгааны хөнгөлөлтөд 2017 онд 6 тэрбум төгрөг, 2018 онд 9 тэрбум төгрөг, 2019 онд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2020 онд 28 тэрбум төгрөг төсөвлөжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...