Монгол Улсын хоёр иргэн энэ сарын 28-ны өдөр их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр гаалийн ажилтнуудад баригджээ.

Тодруулбал, нэг нь боксын олон улсын хэмжээний шүүгч нөгөө нь тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд өнгөрсөн жил Тагнуулын байгууллагаас халагджээ. Тэд дипломат шуудан, машины номерыг хуурамчаар үйлдэн микро автобусаар Орос, Латвийн хилээр гарахыг завдсан байна.

Одоогоор дээрх иргэдийн нэр манай хууль хяналтын байгууллагад ирээгүй гэдгийг эх сурвалж хэллээ.

Сануулахад, тэднийг Польшийн хил дээр саатуулагдсан гэх мэдээлэл гараад байсан нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Дөрвөн настай дагавар хүүхдээ хэрцгийгээр зодсон Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээлээ
Next post Сайжруулсан шахмал түлшид хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна