Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн дээврийн засварын ажил болон үйлдвэр рүү нэвтрэх автомат удирдлагатай хаалга, хаалт шинээр хийлгэх, Зам овоолгын хэсгийн гинжит техникийн гражийн хаалга солих, диспетчерийн хяналтын байр шинээр барих, тус хэсгийн бутлан ялгах төхөөрөмжийн операторын ажлын байрны засварын зургаан ажлыг төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар ирэх он руу шилжүүлжээ. Үйлдвэрийн хэмжээнд нийт төлөвлөсөн ажлуудын 5 хувь буюу 16 ажил нь ийнхүү эхлээгүй байгаа юм.
“Өвөлжилтийн бэлтгэл ажлын гол анхаарах асуудал нь өвлийн дизель түлшинд шилжих ажил юм. Одоогоор бэлтгэл ажлууд хийгдэж, 11-р сарын нэгнээс өвлийн дизель түлшинд бүрэн шилжинэ” гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдорж мэдээллээ.
Өвлийг өнтэй давахын тулд уурхайчид хаврын улирлаас эхлэн бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, батлуулан, түүнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг уламжлалтай.
А.Бямбамаа
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...