ШЕЗ-өөс зохион байгуулсан “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр хөөх хэлэлцэх хугацаа болон мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой статистик танилцууллаа.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 2019 оны аравдугаар сарын 22-ны байдлаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 290 хүнд холбогдох 221 хэргийг, давж заалдах шатны шүүхүүд 86 хүнд холбогдох 64 хэргийг, хяналтын шатны шүүх 67 хүнд холбогдох 60 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргийн улмаас нийт хоёр тэрбум 503 сая 60 мянга 917 төгрөг учирч, 17 хүнд хөнгөн гэмтэж, нэг хүнд хүндэвтэр гэмтэл тус тус учирчээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт хянан шийдвэрлэсэн 10,098 хэргийн 221 хэрэг буюу 2.2 хувийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн 1,735 хэргийн 64 хэрэг буюу 3.7 хувийг, хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 413 хэргийн 60 хэрэг буюу 14.5 хувийг тус тус “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийт эрүүгийн хэргийн бүх шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 12,246 хэргийн 345 буюу 2.8 хувийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Харин Монгол Улсыг ФАТФ-ын Саарал жагсаалтад оруулах нэг шалтгаан болсон мөнгө угаахтай холбоотой таван гэмт хэрэг 2018 онд шүүхээр шийдвэрлэгджээ. Уг таван хэрэгт 20 хүнийг холбогдуулан шийтгэсэн байна. Эдгээрийн гуравт нь ял оногдуулсан бол хоёр хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 15 хүнд тэнсэх ял оногдуулжээ.
2019 он гарснаас хойш мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг шүүхээр шийдэгдээгүй байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...