Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн шинээр томилогдсон АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейтийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

image

Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааг танилцуулж, 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. Тус уулзалтад Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Нармандах, Эрх зүй гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нар оролцлоо.

Эх сурвалж: ГИХГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Улирлын томуугийн эсрэг вакцинд 87.036 хүн хамрагдаад байна
Next post Гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй