Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Налайхын замын нэг хэсэг Баянзүрхийн шинэ гүүр, ойролцоох замд очиж ажиллажээ.
Баянзүрхийн шинэ гүүрний тухайд урт нь 289, өргөн нь 21 метр, явган хүний болон дугуйн замтай уг гүүрний бэхлэлт, хашлагын ажил хийгдсэн, ирэх долоо хоногт ажлыг нь бүрэн дуусгах тухай мэдээллийг Хотын захирагчид Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг орлогч Б.Отгонсүх танилцуулсан юм.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Бид Налайхын замыг Улаанбаатар хотын 380 жилийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр замынхаа хөдөлгөөнийг нээнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр шаргуу ажиллаж байна. Хэдийгээр замын хатуу хучилтын ажил бүрэн дууссан ч зорчигчдын аюулгүй хангах үүднээс 580 орчим босоо тэмдэг, тэмдэглэгээ, таван төрлийн гарцыг юун түрүүнд байгуулах ажил үргэлжилж байна” гэлээ.
Хотын захирагч С.Амарсайхан “Та бүхэн ажлаа хурдтай явуулж, төлөвлөсөн хугацаандаа багтан шаргуу ажиллаж байгаад иргэдийнхээ өмнөөс талархаж байна, нийслэлийн өдрөөр замынхаа хөдөлгөөнийг албан ёсоор нээнэ. Замын гол ажлуудаа үндсэндээ дуусгажээ. Юун түрүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж замын хурдтай явах хэсгүүдэд, 3-4 км тутамд гарц гаргалгаануудыг сайн хийх хэрэгтэй, Нийслэлийн Авто замын газар, хэвлэл мэдээлийн байгууллагатай хамтран иргэдийг аюулгүй зорчих талын мэдээлэл сурталчигааг сайн явуулах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэлийг өгч ажиллажээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...