Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн 2019 оны эхний 10 сарын байдлаар хийсэн ажлаа танилцуулж байна. Тэрбээр мэдээллийн эхэнд манай улсад амьдарч буй иргэдийн тоон мэдээллийг хүргэж буй юм.
“Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж буй 131 улсын нийт 28,268 иргэн байна.
Байршлаар авч үзвэл 20,111 хүн Улаанбаатар хот, Дорнодод 1,568 хүн, Өмнөговь аймагт 1,409 гадаадын иргэн ажиллаж, амьдарч байна.
Монгол Улсад амьдарч буй иргэдийн оршин сууж буй хэлбэрээр авч үзвэл:
- Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд 2,695 /Холимог гэр бүлээс төрсөн/
- Хөдөлмөр эрхлэгч болон тэдний гэр бүлийн гишүүд 11,114
- Ерөнхий боловсролын ба их, дээд сургуульд суралцагч 2,772
- Хөрөнгө оруулагч 2,989
- Цагаач болон харьяалалгүй иргэн 1,927 байна.
Хувийн хэргээр оршин сууж буй гадны иргэн нь Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцэнэ.
Виз олгосон тоо нь өмнөх оноос 8 хувиар өссөн
Гадаадын иргэнд виз олгодог гурван субъект бий. Гадаадын иргэн, харьяатын газар нь эдгээрийн нэг юм. 30 хоногийн доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгоно.
30 хоногоос дээш хугацааны 144 улсын иргэдэд виз олгосон бөгөөд виз олгосон тоо нь өмнөх оноос 8 хувиар өссөн дүнтэй байна.
2019 оны тавдугаар сарын 1-нээс цахимаар виз олгож эхэлсэн.
3,000 орчим гадаад оюутан Монголын их, дээд сургуульд суралцаж байна
39 орны 2,907 иргэн Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байна. Голчлон МУБИС, МУИС, АШУҮИС, СУИС, ХААИС-д гадаадын олон оюутан суралцаж байгаа.
БНХАУ-ын 2,156 оюутан суралцаж байгаагийн 90 гаруй хувь нь Өвөрмонгол оюутан.
ОХУ-аас 340 оюутан, Өмнөд Солонгосын 100 гаруй, Японоос 89 оюутан суралцаж байгаа.
Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд
Монгол Улсад гадаадын 87 улсын 9,929 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Нийтдээ 8,522 иргэнд зөвшөөрөл өгснөөс 6,993 хятад иргэн ажиллаж байна. Чиглэлээр нь авч үзвэл дийлэнх нь газрын тос болон зам гүүр барьж байна.
Түүнчлэн
- Австрали 216
- Вьетнам 111
- ОХУ 193 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж.
2018 онд 8,425 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гадаадын иргэдэд олгож байв.
More Stories
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...