“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн юм.
Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заасныг өөрчилж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрхийг Авлигатай тэмцэх газарт өгөх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлж байсан.
Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авч, дэд хорооны хурлаар хэлэлцэхээр болсон ч хоёр удаа ирц хүрээгүй, мөн өчигдөр гишүүдийн олонхын саналаар хэлэлцэхийг хойшлуулсан талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.
“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль, эрх зүйн орчны хүрээнд шийдэх шаардлагатай гэж үзэж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд уламжилж байгаагаа энэ үеэр танилцуулав. Тэд эдгээр хуулийн өөрчлөлтийг хийх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, хариу авсан байна.
УИХ-ын даргын 2019 оны 177 дугаар захирамжаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэгт “Бид уучлахгүй” хөдөлгөөний саналыг тусгуулахаар албан бичиг хүргүүлсэн гэсэн хариу өгчээ.
Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад ашиг сонирхлын зөрчил үүсэх, батлагдахгүй үлдэх вий гэсэн болгоомжлол байгаа учраас хуулийн өөрчлөлтийг хийхэд олон нийтийн дэмжлэг чухал байгааг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн хэллээ. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийг шалгуулахаас илүү хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэдгийг тодотгосон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...