Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн захиргаа, эсхүл оюутны байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэх тухай албан тоот;
- Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;
- Дүнгийн тодорхойлолт;
- Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулан товьёог үйлдсэн байх/;
- “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эссэ.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу. https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882
Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882
Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882
Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-264450 утсаар холбогдон тодруулах боломжтой.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
+ There are no comments
Add yours