Нийслэлийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд хатсан талх нийлүүлсэн зураг цахим сүлжээнд эцэг эхчүүдийн шүүмжлэлийг дагууллаа. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус сургуульд үдийн цай нийлүүлдэг “Инж-Ану” ХХК”-ийн үйл ажиллагааг цуцлах саналыг хүргүүлжээ. Тодруулбал, 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй “Инж-Ану” ХХК, хичээлийн нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Н.О цайны газарт Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрөгч есдүгээр сард шалгалт явуулжээ.
Шалгалтаар “Инж-Ану” ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны зориулалтаар ашигласан, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, зэрэг зөрчил илэрсэн аж.
Мөн хичээлийн нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Э.О-ий ажиллуулж буй цайны газар нь үйл ажиллагаа эрхлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт хийлгэж, бүртгүүлээгүй юм байна. Үүнээс гадна гал тогооны хана таазны будаг ховхорч, ан цав үүссэн, бохир орчинд үдийн цай бэлтгэхээс гадна аяга таваг хадгалах, хатааж, ариутгах төхөөрөмжгүй, дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүд илэрч байжээ.
Дээрх зөрчлийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэн Э.О-тэй байгуулсан гэрээг цуцалж, цайны газрын үйл ажиллагааг зогсоох, стандартын шаардлага хангасан хоолны газар ажиллуулах талаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлсэн юм байна.

More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...