Угаарын хийнд хордож амь насаа алдсан болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй холбоотой асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэлээ.
Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, маргааш олон нийтэд мэдээлэхээр боллоо.
Хуралдаанаар, нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас нийслэлийн удирдлагуудтай уулзсан уулзалтаар хүргэсэн чиглэл зөвлөмжийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хуралдаанд оролцогчид ажлын төлөвлөгөөнд оруулах тодорхой саналаа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдөв.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид, дүүрэг хороодын Засаг дарга нарыг оролцуулан галлагаатай айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв дадал хэрэглээний талаар мэдээлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллаж, үнэн зөв, бодитой мэдээллийг уламжлуулах, угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэх, “Таван толгой түлш” ХХК-ний сайжруулсан түлш үйлдвэрлэлд анхаарч, түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, 2020 оны 3 сар хүртэл түлш үйлдвэрлэл, түгээлтийн графикийг үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан сар, өдрөөр нарийвчлан төлөвлөх, ачилт буулгалтын хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн хурлаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар удирдуулан, цаг алдалгүй эрчимтэй ажиллахаар тогтлоо.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...