Авлигатай тэмцэх газраас Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа билээ.
Шалгалтын явцад эдгээр шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдсон гэдгийг албаныхан хэлж байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн дахин нэг гавьяат хуульч болон түүний хүү нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээллийг өмнөх дугаартаа хүргэсэн. Тэгвэл уг хэрэгт гавьяат хуульч, ШЕЗ-ийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор хуульч Б.Сарантуяа болон түүний хүү нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой гэх баримт байхгүй, нотлогдоогүй байгаа аж. Ямартай ч шалгалтын ажиллагаа эхэлсэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээх хариу өгч байна.
Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй юм. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч болсон бөгөөд 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллаж иржээ.
Намтрын тухайд:
► 1976 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш
► 1976-1977 онд Төв аймгийн шүүхэд арбитрын байцаагч,
► 1977-1978 онд Сүхбаатар районы ардын шүүхэд нарийн бичгийн дарга,
► 1978-1979 онд Сүхбаатар районы ардын шүүхэд шүүгч,
► 1979-1993 онд Октябрын районы ардын шүүхэд шүүгч,
► 1993-2000 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч,
► 2000-2003 онд Нийслэлийн шүүхэд шүүгч,
► 2003-2011 онд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч,
► 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр тус тус ажиллаж иржээ. Харин түүний хүү Гоошоохүүгийн Даваадорж нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн.
► 2000-2002 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
► 2002-2004 онд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах,
► 2004-2013 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч,
► 2013-2015 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн шүүгч,
► 2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны Аравдугаар шүүхийн шүүгч,
► 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм.
эх сурвалж: Zindaa.mn
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...