АТГ-аас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийг цагдан хорьсон талаарх мэдээлэл гараад байгаа Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 30-ны 16.00 цагийн орчимд АТГ-аас тус яамны мэргэжилтнүүдийн өрөөнд нэгжлэг хийж, тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулжээ.

Энэ талаар АТГ-аас тодруулахад “Ийм ажиллагаа явагдсан нь үнэн. Хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

эх сурвалж: мэдээ.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Энэ онд 2.2 сая сурагч SAT шалгалт өгчээ
Next post Гал түймрийн тоо өнгөрсөн оныхоос 19 хувиар өсчээ