Сүүлийн үед Улаанбаатараас Төв аймгийн Зуунмод орох чиглэлийн зам дээр авто тээврийн ноцтой ослууд гарах болжээ. Энэ нь нэг талаар Налайх чиглэлийн авто замыг шинэчилсэнтэй холбоотойгоор зүүн аймгуудын чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд Төв аймгаар дайрч явах болсноор хөдөлгөөний нягтрал нэмэгдсэнийх гэж болох юм. Орон нутгаас нийслэл Улаанбаатарыг зорьсон бүх авто замууд Төв аймгаар дайрдаг учир орон нутгийн замд гарсан авто тээврийн ослуудын тоогоор тус аймаг тэргүүлдэг байна.
Тиймээс Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт”-ыг 2015-2019 оны 2 дугаар улирлын байдлаар нарийвчлан судалжээ. Судалгаанд хамрагдсан хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замуудад Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нийт 408 удаа гарсан бөгөөд гэмт хэрэг гарсан сумдаар нь авч үзвэл Аргалант суманд 39, Баян суманд 19, Баянхангай сумын нутагт 16, Баянцагаан суманд 16, Баянчандмань суманд 44, Борнуур суманд 45, Жаргалант сумын нутагт 21, Лүн суманд 24, Өндөрширээт суманд 19, Сэргэлэн суманд 62, Эрдэнэ суманд 19, Эрдэнэсант сумын нутагт 18 гэмт хэрэг тус тус гарсан нь бусдаас хамгийн олон байна. Дээрхи байдлаас үзвэл засмал замтай сумуудад энэ төрлийн гэмт хэрэг ихээр гарч байгаа нь тогтоогджээ.
Судалгаанд хамрагдсан хугацаанд гарсан 408 зам тээврийн ослын улмаас 449 хүн гэмтэж бэртэн эрүүл мэндэд нь хохирол учирсан бол 207 хүний амь нас хохирч, иргэн, хуулийн этгээдэд 2 тэрбум 400 сая төгрөгийн хор уршиг, хохирол учирсан байна.
Түүнчлэн орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байгаа нь судалгаанаас харагджээ. Дээрх хугацаанд гарсан нийт гэмт хэргийн 17,4 хувь нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарсан байна. Цаг хугацааны хувьд 81,6 хувь нь өдрийн цагаар, 18,4 хувь нь шөнийн цагаар гарсан аж. Зам тээврийн осол үйлдэж байгаа болон өртөгдсөн тээврийн хэрэгслүүдийг ангилан судалж үзэхэд мотоцикль 42 буюу 7,9 хувь, “Тоёота Приус” маркийн автомашин 107 буюу 20,2 хувь, “Тоёота Марк-2”, “Кровн”, “Аллион” маркийн автомашин 51 буюу 9,6 хувь, жийп төрлийн тээврийн хэрэгсэл 70 буюу 13.2 хувь, суудлын бага оврын автобус /Хьюндай Грейс, Истана г.м/ 18 буюу 3,4 хувь, хүнд даацын ачааны машин 14 буюу 2,6 хувь, ачааны машин /Хьюндай Портер, Бонго г.м/ 53 буюу 10 хувь, “Хьюндай Соната” маркийн автомашин 23 буюу 4,3 хувь тус тус байна. Иргэд илүү өргөн хэрэглэдэгтэй холбоотойгоор “Тоёота Приус” маркийн автомашин их осолд өртөж байгаа аж.
Мөн нэг замд, тодорхой нэг цэгт удаа дараа осол давтагдан гарах тохиолдол их байдаг. Сүүлийн 5 жилийн хугацаанд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хамгийн их гарсан “хар цэг” буюу зам тээврийн осол давтагдан гарч байгаа цэгийг судалсан байна. Судалгаагаар, Сэргэлэн сумын Ногоон дов гэх газар 8, Хустайн даваа гэх газар 6, Борнуур сумын Урьхан гэх газар 7, 92-ын даваа гэх газар 6, Улаан цав гэх газар 6, Тайсын хөтөл гэх газар 11, Баянчандмань сумын Хөх хошуу гэх газар 8, Шарын ам гэх газар 5, 60-ын даваа гэх газар 5, Аргалант сумын Жирмийн цагаан гэх газар 5, Цагаан хөтөл гэх газар 7, Галзуу харын худаг гэх газар 6, Лүн сумын Цагаан хөтөл гэх газар 5 зам тээврийн осол гарсан байна. Тиймээс жолооч нар дээрхи замд туйлын анхаарал болгоомжтой явах шаардлагатай гэдгийг Тээврийн цагдаагийнхан онцолж байна.
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...