АНУ-ын харьяат 40 настай уулчин энэ сарын 18-ны өдөр Алтай Таванбогдод авиралт хийх явцдаа алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байгаа юм.
Энэ талаарх мэдээллийг анх Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтай тоур” аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч нэг автомашинтай Алтай Таванбогд уулыг зорьж, есдүгээр сарын 23-наас “Хоног толгой” гэх газраас “Вест кэмп” хүртэл 12 км газарт явганаар эрэн хайх ажиллагааг хийж байна.
Сураггүй болсон АНУ-ын харьяат иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хошууч н.Ургацаас мэдээлэл авлаа. Тэрбээр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн Алтай Таванбогд ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат уулчин товлосон хугацаандаа бууж ирээгүй тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.
Алтай Таванбогд уул руу “Алтай тоур” аялал жуулчлалын машинд аймгаас зургаан жуулчин сууж явсны нэг нь АНУ-ын уулчин П байжээ. Тухайн иргэний хувьд бусад таван жуулчнаас тусдаа явсан бөгөөд ганцаараа авиралт хийхээр явсан байна. Түүний араас бусад таван жуулчин нь очиход байхгүй байсан талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Түүнтэй хамт явс ан таван жуулчин Алтай Таванбогдод авирах албан ёсны зөвшөөрөлтэй байжээ. Харин алга болсон жуулчин зөвшөөрөлгүй байсан бололтой. Тус уул нь Монгол Улсын хилийн бүсэд хамаарах тул Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас /Улаанбаатар хотоос ирэх хүмүүс Хил хамгаалах ерөнхий газраас/ хилийн бүс нэвтрэх зөвшөөрөл /үнэгүй/, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар /3000 төгрөг/ авсан байх шаардлагатай аж.
Баян-Өлгийд үйл ажиллагаа явуулдаг “Алтай тоур” компанийн удирдлагатай утсаар холбогдоход “Алтай Таванбогд ууланд авиралт хийж, сураггүй болсон АНУ-ын харьяат иргэн П нь манай компанид албан ёсоор бүртгүүлээгүй. Хувиараа Монголд ирсэн юм билээ. Тухайн үед манай компанийн жуулчны машинд дайгдаж явсан гэсэн. Яг тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. Манай компанийн жуулчдад үйлчилсэн жолооч хөдөө явсан байгаа. Өнөөдөр /2019.09.24/ аймагт ирнэ. Жолоочийг ирэхээр аймгийн Цагдаагийн газраас байцаалт авна гэж хэлсэн” гэлээ.
Цаг агаарын хувьд Алтай Таванбогд ууланд авиралт хийхэд тохиромжтой байсан гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Монгол орны хамгийн баруун захад орших Алтай Таванбогд уул нь Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий зэрэг олон мөнх цаст оргилуудтай. Улаанбаатар хотоос 1821 км зайтай. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумдыг заагт оршдог.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...