Өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч ядраад, ухаан алдаж унасан гэх тайлбартай  зураг бүхий мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “ Есдүгээр сарын 18-ны өдөр оройн цагаар  Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт  “Toyota Aqua” автомашины жолооч ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б-г мөргөж гэмтээсэн хэргийг хуулийн дагуу шалгаж байна.” гэв

Цагдаагийн алба хаагчийг үзлэг шинжилгээнд хамруулж, биед нь учирсан хохирлоос шалтгаалан тухайн жолоочид хариуцлага тооцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг цагдан хорьжээ
Next post Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатарыг албадан саатуулжээ